230 гаруй мянган хүн үерт дайрагдав

Хуучирсан мэдээ: 2014.06.27-нд нийтлэгдсэн

230 гаруй мянган хүн үерт дайрагдав

Фото: REUTERS/ China Daily

 

Хятадын баруун хойд нутаг Шинжаан-Уйгарын автономын районд усан бороо орсны улмаас үүссэн хүчтэй үерт 230 мянга гаруй хүмүүс нэрвэгдэв. Орон нутгийн захиргааны мэдээнээс үндэслэн энэ тухай Синьхуа агентлаг дамжуулжээ.

 

Автономын районы бүтцэд багтдаг 27 хот суурин  гамшгийн бүсэд байгаа гэнэ. Гамшгаар дөрвөн хүн амиа алдсан ба нийтдээ 236 мянган хүн түүнд нэрвэгджээ. Эрх баригчид 3,8 мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэсэн байна.

 

Гамшгийн улмаас ШУ автономын районд 1257 байр байшин сүйрч, 18540 га тариалангийн талбай усанд автжээ. Хохиролын нийт хэмжээ нь 278 сая юань болоод байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж