Зарим нутгаар шороон шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Зарим нутгаар шороон шуурга шуурна

2011 оны 05 дугаар сарын 15-ны 20 цагаас 05 дугаар сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр
бага зэргийн бороо орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр,
шөнөдөө нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 16 метр, өдөртөө зарим
газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэн
шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав
газраар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор
шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10
градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар
бага зэргийн бороо орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр,
өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүсэн шороон
шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5
градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр
17-22 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10
метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон
шуурга шуурна. Шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 21-26
градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР:
Шөнөдөө
багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун
өмнөөс  секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 22-24 градус
дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй.
Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн
баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч
ширүүсэн шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус
дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй.
Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14
метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө
23-25 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж