Исламчууд стратегийн байгууламжуудыг эзэлсээр байна

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Исламчууд стратегийн байгууламжуудыг эзэлсээр байна

Фото:  EPA/ALAA AL-SHEMAREE

 

Лхагва гаригт, Иракийн нисэхийн нэгэн том бааз, хэд хэдэн нефтийн талбарууд “Ирак, Левантегийн исламын улс” (ИЛИУ)  бүлгийн дайчдын гарт оржээ.

 

Исламчууд Тикрит хотоос зүүн тийг 30 км-ын зайтай, нефтийн жижиг гурван орд бүхий Ажиль районыг эзэлжээ. Хэвлэлийн мэдээгээр тэндээс хоногт 28 мянган баррель нефть олборлодог байна.

 

Эхлээд  Ажиль цагдаагийн хяналтад байжээ. Тэр хавийн нэг сууринг исламчууд эзэлсний дараа хяналтыг нь орон нутгийн овгийнхан авчээ.

 

Иракийн нефть боловсруулах томоохон үйлдвэртэй Байжи хотоос зөрөлдөөнтэй мэдээллүүд ирж байна. Улсын телевизээр нь НБҮ-ийг  дайчдаас чөлөөлөхөөр  цэргийн нэмэлт хүчин очиж байгааг үзүүлжээ. Гэсэн ч арабын болон олон улсн хэвлэлээр үйлдвэрийг исламчууд өмнөхийн адил хянаж байгаа гэсэн байна. Энэ талын тодорхой мэдээлэл байхгүй.

 

ИЛИУ бүлгийнхэн Багдадаас баруун тийш 90 кмын зайтай Ясриб хотын төлөө байлдаан эхлүүлсэн нь лхагва гаригт тодорхой боллоо. Тэднээс наад зах нь дөрвөн дайчин алагджээ. Засгийн газрын цэргийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч хэт даврагчид "Кэмп Анаконда" гэж холбоотны цэрэг нэрлэж байсан нисэхийн том баазыг бүслэн хаасан байна.

 

Иракийн армийхан Хадит хотын хамгаалтад идэхтэй бэлтгэж эхэлсэн гэнэ. Хотын гол байгууламж нь Ефрат  мөрөн дээрх томоохон сан цахилгаан станц юм. Исламчууд станцыг эзэлбэл Иракийн олон нутаг газар цахилгааны хомсдолд орно.

 

Иракийн армийнхан өнгөрсөн долоо хоногт Хадит хотын ойролцоох Эр-Рутба, Рава, Ана хотуудыг тактикийн улмаас гээд орхисон байлаа.

 

АНУ-ын тусламж

 

АНУ-ын цэргийн 130 сургагч Иракт очоод байна. Барак Обама 300 хүртэл сургагчийг илгээхээр амласан юм. Тэд Багдад ба Хойд Иракт  үйл ажиллагааны хамтарсан төвүүдийг байгуулах зорилготой.

 

 

Пентагоны  хэвлэлийн нарийн бичгийн дарга контр-адмирал Жон Кирбийн мэдэгдснээр, ойрын хугацаанд  Иракт нэмэлт дөрвөн баг очих гэнэ. Зэвсэгт хүчний  Төвийн командлалын мэдлийн районуудаас цэргийг илгээж байгаа гэнэ. Эдгээр цэргийн мшинжээчид газар дээр нь хэрэг явдлын дүн шинжилгээг гаргах аж.

 

Энэ долоо хоногийн турш Иракийн шинэ сонгогдсон парламент нь хуралдаж байна. Ерөнхий сайд Нури аль-Малики хуралдаануудад бид оролцоно гэж мэдэгдсэн байна.

 

Энэ хуралдаанаар шинэ танхим байгуулах асуудал яригдах ажээ. Иракийн шиитүүдийн лидер бөгөөд хэт даврагч, имам  Муктад ас-Садр  Америкийн талын бүхий л оролцооны эсрэг байгаа. Булаан эзлэх бодлого явуулдаггүй бусад орнуудын дэмжлэгийн төлөө байгааг тэр онцолжээ.

 

“Байлдааны ажиллагааг зогсоох”

 

Шиитийн номлогчийн хэлснээр одоо Иракийн хямралыг намдаахад байлдааны  бүх ажиллагаа мөн энгийн иргэдийн эсрэг террорыг зогсоох шаардлагатай  ажээ. Шиитийн имам  Америкийн цэрэг 2003 онд Иракт нэвтэрсний дараа ихээхэн алдартай болжээ. Түүний байгуулсан “Махдийн арми”  нь сайтар зэвсэглэсэн америкчуудын эсрэг амжилттай байлдаж байлаа.

 

Энэ жилийн хоёрдугаар сард ас-Садр намыг толгойлж байсан Муктад ас-Садр улс төрийг орхин  буян хийнэ гэсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж