Чанаргүй дээвэр хийсэн компаний талаар тайлбар авлаа

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Чанаргүй дээвэр хийсэн компаний талаар тайлбар авлаа

АИТХ-ын төсөв санхүү, үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийн хорооноос манай аймагт хийгдэж буй их, засвар хөрөнгө оруулалтын ажил болон тендерийн явцтай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонслоо. Энэ онд манай аймагт 150 гаруй худалдан авах ажиллагаа зарлдагдсанаас одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн онд орон сууцны 21 блок дээврийг засварлахад 477 сая төгрөг зарцуулсан ч энэ нь үр дүнгүй болж засвар хийсэн дээврээс нь одоо ч дусаал гоожсоор байгаа.

Уг ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Женекон” компани шалгарч шинэ технолгийн дээвэр хийж урт хугацааны баталгааны өгнө гэж байсан. Тэгвэл энэ компани орон сууцны дээврийн заадас засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохдоо барилгын тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн. Тэгвэл өнөөдөр АИТХ-ын төсөв санхүү, үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийн хорооны гишүүд энэ компанийг шалгаруулсан Худалдан авах ажиллагааны алба, явцын хяналт тавьсан Хот байгуулалт барилга захиалагчийн албанаас хэд хэдэн чиглэлээр тодруулага авлаа. Худалдан авах ажиллагааны албаны хувьд захиалагч буюу Хот байгуулалт барилга захиалагчийн албанаас боловсруулсан зураг төсөв, шаардлагад нийцэж буй компанийг тухайн ажилд шалгаруулсан гэх тайлбарыг хийлээ.

Эх сурвалж: http://www.erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж