Мэргэжлийн хяналтын байгууллагаас баяр наадмын үеэр морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж хяналт шалгалт хийх ажлыг орон даяар зохион байгуулж холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтийг Морин спорт уяачдын холбоо түүний салбар хороодоор хангуулж дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
1.Хамгаалах хэрэгсэл, хувцасгүй хүүхдээр морь унуулж уралдуулахгүй байх
2.Морин спорт уяачдын холбоо түүний салбар хороонд шаардах, шаардлагыг биелүүлээгүйгээс үүдэх эрсдэлийг хариуцаж ажиллахыг хуулийн хүрээнд сануулах,
3.Морин уралдааны үед хүүхдийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн хяналтын байцаагчидтай хамтран ажиллах,
4.Стандартыг хангаж ажиллаагүй уяачдын холбоо, наадмыг зохион байгуулах комиссыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд зарлан, хориглох арга хэмжээг авах
5.Морь унаж буй хүүхэд, уяачдын хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж морь унах хүүхдийн насны доод хязгаарыг долоогоос дээш настай байлгах
6.Цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн актыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх ажээ.
Б.ТУУЛ