Газрыг чөлөөлөх боломжтой гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.15-нд нийтлэгдсэн

Газрыг чөлөөлөх боломжтой гэжээ

Хуучин хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой маргаанд нийслэлийн удирдлагууд цэг тавих алхам хийжээ.

Маргааны учир нь тэрхүү хуучин үйлдвэрт биш байршил сайтай газарт нь бий гэдгийг хэн хүнгүй ойлгох болсон. Үүний цаад эзэн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэсэн яриа эл маргааныг улстөржүүлж байгаа энэ үед нийслэлийн удирдлагууд УИХ, Засгийн газарт хандсан байна. Өөрөөр хэлбэл, хуучин хэвлэх үйлдвэрийн газар дээр парламентын шинэ ордныг барих боломжийг бүрдүүлэхэд татгалзаг зүйлгүй гэдгийг нийслэлийн удирдлагууд УИХ, Засгийн газарт бичгээр илэрхийлжээ. Парламентын шинэ ордон барих зураг төсөл гарсан ч газрын асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй юм. Хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг нураагаад буй бөгөөд Төрийн ордны зүүн талд байршилтай.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж