"Уимблдон"-ы хоёрдугаар тойрогт Беларусын Виктория Азаренка ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо.
Английн Лондон хотноо үргэлжилж буй "Уимблдон"-ы эхний тойргуудад шилдэг теннисчдэд эхнээсээ халгаатай эхэллээ. Тэмцээний эхний тойрогт Австралийн Саманта Стосур ялагдал хүлээсэн бол Беларусын Виктория Азаренка хоёрдугаар тойргоос тэмцээнийг өндөрлүүлж байна.
Тэмцээнд наймд эрэмбэлэгдсэн Беларусын Виктория Азаренка Сербийн Бояана Явоновскид 3:6, 6:3, 5:7-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ. Бэртлийн улмаас "Францын нээлттэй тэмцээн"-ийг өнжсөн Азаренка ийнхүү "Уимблдон"-нд хоёрдугаар тойргоос хэтэрсэнгүй.
Дэлхийн экс тэргүүн теннисчин Азаренкаг буулган авсан Сербийн Бояана Явоновскийн хувьд "Уимблдон"-ы оргил амжилтаа үзүүлээд байна. Өдгөө дэлхийн чансааны 43-т бичигдэж буй түүний хувьд шөвгийн 16-д шалгарах эрхийн төлөө Чехийн Тереза Смитковатай тоглох юм.
Өдгөө 23 настай Сербийн Бояана Явоновски "Уимблдон"-ны шөвгийн 32-т шалгараад байна.
Ч.БОЛ