Д.Эрдэнэбилэг нэг ч хожигдолгүй явна

Хуучирсан мэдээ: 2011.05.15-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг нэг ч хожигдолгүй явна

Голландын Эммелорд хотноо үргэлжилж буй 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм дахь өргийн тоглолтууд өчигдөр боллоо. Ази тивийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг өчигдөр ОХУ-ын их мастер Александр Георгиевтэй цагаанаар тоглож тэнцсэн байна. Тэрбээр найман тавилын дараах байдлаар хоёр хожиж, зургаа тэнцсэнээр нийт 10 оноотой тавдугаарт бичигдээд байна. Харин Георгиев 11 оноотой дэлхийн аваргыг ганцаараа өнгөлж байна. Өнөөдөр даамчид ес дэх өргөө тоглох бөгөөд Д.Эрдэнэбилэг ОХУ-ын их мастер Алексей Чыжовтой хараар нүүнэ.

Дэлхийн шилдэг 20 даамчин тойргоор тоглож, энэ сарын 28-нд дэлхийн аварга тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж