Barnes & Noble компанийн худалдаанд гаргаад буй Nook таблетын дараагийн загварыг илүү сонирхолтой сайжруулсан загвараар гаргах болсон тухай мэдээлжээ.
Тус компани Өмнөд Солонгосын Samsung компанитай хамтран уг таблетын хөгжүүлэлтийн ажлыг хийж эхэлсэн байна. Уг таблетыг ирэх наймдугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа аж.
Barnes & Noble компанийн захирал Michael P. Huseby “Бид таблетын зах зээлд тэргүүлэгч Samsung компанитай хамтран ажиллаж буйдаа маш их баяртай байна. Бидний хамтран бүтээх Nook таблет нь дижитал контентын хамгийн боловсронгуй, хэрэглэхэд хялбар хөтөч болох болно” хэмээн онцолжээ.
Харин нарийн үзүүлэлтүүд болон үнийн талаар хараахан мэдээлээгүй байна.
Т.БИЛГҮҮН