Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Теннисчид нүцгэлэв

Английн Лондон хотноо талбайн теннисний оны гурав дахь "Их дуулга" болох "Уимблдон" өнгөрөгч даваа гаригт эхэлсэн. Дэлхийн шилдэг теннисчид цуглараад байгаа энэ үед АНУ-ын Винус Уильямс, Чехийн Томаш Бердыч нарын нүцгэн зураг олны анхаарлыг татлаа.

"Уимблдон"-ы таван түрүүт, дэлхийн тэргүүн теннисчин цолыг хүртэж явсан АНУ-ын Винус Уильямс, 2010 оны "Уимблдон"-ын шигшээд шалгарч байсан Чехийн Томаш Бердыч нар ESPN сэтгүүлийн нүүрийг чимлээ. Тэмцээн эхэлсэн эхний өдрөөс тэдний нүцгэн зураг олны анхаарлын татаж эхлэв.

Энэ жилийн "Уимблдон"-нд Чехийн Томаш Бердых зургаад, сүүлийн жилүүдэд бэртлийн улмаас төдийлөн өндөр амжилт үзүүлж чадаагүй Винус Уильямс 30-д эрэмбэлэгдэн тоглож байна. Тэд өдгөө эхний хоёр тойрогт ялалт байгуулснаар шөвгийн 32-т шалгараад байна.

Ч.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж