Мод тарих аянд улстөрчид нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.15-нд нийтлэгдсэн

Мод тарих аянд улстөрчид нэгдлээ

Мод тарих, байгаль хамгаалах хаврын сарын аян үргэлжилж байна. Аяны хүрээнд бүх нийтээр мод тарих өдрийг өрнүүлж, УИХ-ын гишүүд дүүргүүдэд  мод тарьжээ. Сонгинохайрхан дүүргийн Геологийн төв лабораторын баруун талд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарын хүмүүс мод тарьсан бол Сүхбаатар дүүргийн Сэлбэ голын даланд Ерөнхий сайд С.Батболд, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр бичил хорооллын цэцэрлэгт Шадар сайд М.Энхболд, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Баянзүрх дүүргийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл шинэс мод тарьсан байна. Түүнчлэн Баянгол дүүргийн Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэнд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургууль дээр УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Сангийн сайд С.Баярцогт нарын улстөрчид мод тарьжээ. Бүх нийтээр мод тарих арга хэмжээнд яам, тамгын газар, харьяа байгууллагын ажилтан, албан хаагчид, аймаг нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга нар мод суулгах талбайг сонгож, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүрэн хамруулахыг  Ерөнхийлөгчийн тамгын газар БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгийн газраас уриалж байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж