Украины хэрэг явдал. Зургадугаар сарын 25

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Украины хэрэг явдал. Зургадугаар сарын 25

  • ОХУ-ын Холбооны зөвлөл, тус улсын Зэвсэгт хүчнийг Украины нутагт ашиглах эрхийг ерөнхийлөгчид олгосон гуравдугаар сарын 1-ний тогтоолыг хүчингүй болголоо.

Фото: ИТАР-ТАСС/Антон Новодережкин

  • Краматорск хотын нисэх буудлын орчим хэд хэдэн удаа дэлбэрэлт гарчээ.
  • Украины батлан хамгаалах салбарын шинэчлэлийг дэмжих сан байгуулснаа НАТО зарлав.
  • Донецкийн төмөр замын долоон замд галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээжээ.

 

  •  Макеевка суурины орчим таван украин цэргийнхнийг сайн дурынхан олзолсон байна.
  • Талууд гал зогсоосон нөхцөлд цэргийн техникийн хөдөлгөөний талаар талууд бие биендээ мэдээлж байх ёстой гэдгийг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гаригт сөнөөгдсөн Украины Ми-8  нисдэг тэрэгний талаар тайлбарлахдаа хэлжээ. 
  • Киевийн эрх баригчид, федерализацийн талын хоёрын хооронд яриа хэлцлийг эхлүүлэхэд Орос дэмжлэг үзүүлнэ гэж найдаж буй талаараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.
  • Гал зогсоох хугацааг сунгах талаар Путин? Порошенко, Меркель, Олланд нар утсаар санал бодлоо солилцжээ.
  • Өөрийгөө тунхагласан Донецк ард улсын Засгийн газар нь зэвсэгт мөргөлдөөнд амь үрэгдэгсдийн ар гэрт нөхвөр төлж эхэлжээ.
  • Германы  Гадаад хэргийн сайн Штайнмайер Лавровтай уулзахдаа Украины байдлын талаар Путины хийсэн мэдэгдлийг өндөр үнэлэв.
  • Украины Засгийн газар Оростой хиллэсэн хилийн “инженер, техникийн ажлын талаар” тусгай шийдвэр гаргасан байна.
  • Украинаар дамжин Европт нийлүүлэгдэж байгаа байгалийн хийн  талаар ямар нэгэн асуудал гараагүй гэж Украины Эрчим хүчний сайд Продантай хийсэн хэлэлцээрийнхээ дараа ЕХ-ны Эрчим хүчний комиссар Гюнтер Эттингер мэдэгдлээ.
  • Оросын ерөнхийлөгч Владимир Путин сөргөлдөөний бүсээс Орост ирж байгаа дүрвэгсдийн байрлуулалтын талаар дэмжлэг үзүүлэхийг Засгийн газартаа үүрэгджээ.
  • Киевын засаг захиргаа гал зогсоох хэлэлцээрээ зөрчөөгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Павел Климкин мэдэгдлээ.
  • Одесса хотын  цагдаагийнхан үндсэрхэг үзэлтнүүдээс тэсрэх төхөөрөмж хурааж,  цуглааны үеэр үйлдэх гэж байсан цуврал террорыг таслан зогсоож чадав.
  • Словакаар дамжуулан 30 тэрбум шоо.метрийн байгалийн хийг Украинд нийлүүлэх “их реверс” зохион байгуулахыг Украин Европын холбоонд санал болгож байна.
  • Украины хямралын хугацаанд Орост орж ирсэн украин иргэдэд амьдрахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг хугацаагүйгээр  шийдэх үүргийг Холбооны цагаачдын албанд Кремль өгсөн байна.
  • Киев мужийн Ахуйн шүүх тус улсын экс-ерөнхийлөгч Януковичийн "Межигорье"  гэх өргөө байдаг 135 га газрыг улсын өмч болгосон шийдвэрийг гаргажээ.
  • Украины ерөнхийлөгч Петр Порошенко нийслэлийн мэр Виталий Кличког хотын төрийн засгийн даргаар томилжээ.
  • Европын холбооны энэ сарын 26-27-нд явагдах саммит дээр Оросын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авах эсэхийг Украины өнөөгийн байдлаас шалтгаалан шийднэ гэж мэдэгдэв.
  • Украины Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн пүрэв гаригт Дээд радын хуралдаанаар авч хэлэлцэхээр болов.
  • Хоногийн дотор Украины 2000 дүрвэгч  Орост орж ирсэн ба одоо дүрвэгсдийг хүлээн авах түр цэгүүдэд 16,5 мянган хүн байрлаж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж