Дунд голын гүүрийг нээв

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Дунд голын гүүрийг нээв

Гурвалжингийн гүүрээс ТЭЦ-3 явах чиглэлд байршилтай Дунд голын доод гүүрийн засварын ажил 80 хувьд хүрч хөдөлгөөн нээжээ. 1975 онд анх баригдсан энэ гүүрийн баруун талд 2013 онд шинэ гүүр барьж байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн билээ. Хуучин гүүрийг засварлаж 7 сарын 10-нд бүрэн хүлээлгэж өгөх гэрээтэй “ЗМЗ” ХХК ажиллаж байгаа юм.

Гүүрийн тулах хэсгүүдийг өргөж засах, мөн диафрагмм шинээр нэмж хийх, завсарын бетон, тэгшилгээний бетон, компенсатор, явган хүний зам, дугуй цохигч, гүүрийн хайс, хучилт зэрэг ажлууд хийгдсэн байна

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж