Шинэхэн хос бал сараараа Сицильд

Хуучирсан мэдээ: 2011.05.15-нд нийтлэгдсэн

Шинэхэн хос бал сараараа Сицильд

Их Британийн хунтайж Уильямын цуутай хуримын ёслол өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөсөн. Гэхдээ хосууд бал сарын аяллаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан ч, удахгүй аялалдаа гарахаар төлөвлөгөө гаргаж, бэлтгэж байгаа бололтой. Шинэхэн хос бал сардаа зориулж, Сицилийн Умард арлыг Фархад Влади гэх арлын эзнээс нь түрээслэж авахаар болжээ.

Умард арал нь дал мод, хадан хавцлаар хүрээлэгдсэн 600 акр газрыг хамрах бөгөөд хүнээсээ олон яст мэлхийтэй газар аж. Хосууд арал дээр яст мэлхий өндгөө дарахыг, дал мод салхинд найгаж, номин ногоон тэнгис түрлэгээ түрэхийг харж суух, хүмүүсийн хөлөөс хол жинхэнэ амралт болж, алжаал тайлах газрыг сонгожээ. Энэ аралд өмнө нь Жэймс Бондын дүрийг бүтээсэн Рожер Мур болон Пош, Бэкс нар ирж амарч байсан байна. Умард арал дээр наран шарлагын газар луу харсан орд харшийн хэв загвар бүхий 11 зуслангийн байшин байх ба ресторан, шөнийн клуб нь унаган байгалийн өнгө төрхийг хадгалсан дизайнтай тул шинэхэн хосын хувьд зөв сонголт болсон гэж ажиглагчид дүгнэжээ.
Б.ЭнхцэцэгУиль, Кэйт хоёр бал сараа Сицильд өнгөрүүлнэ

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж