Видео тоглоомын хөгжүүлэгч “Sumo digital Xdev” компани энэ жил “Little big planet” тоглоомынхоо гурав дахь хувилбарыг гаргахаар болжээ. “Little big planet 3” тоглоомыг ирэх арваннэгдүгээр сард албан ёсоор танилцуулах юм байна.
Энэхүү тоглоомонд Sackboy өөрийн эд хэрэгсэл ба найзуудийн хамт хорон санаатнуудаас өөрийн гаригаа хамгаалахаар аялалдаа гарна. Түүний эхний найзыг танд танилцуулая, Oddsock бол нохой бөгөөд тэр Sackboy-оос хурдан гүйж бас ханан дээр үсэрч чадна.
Хоёрдахь найзыг Swoop гэдэг бөгөөд тэр шувуу бөгөөд өөрийнхөө хүссэн газар болгон руу нисч бас эд юмс болон өөрийн найзуудаа аваад нисч чадна (том toggle-оос бусдыг) .
Том Toggle бол Sackboy-оос илүү хүнд илүү том бас доошоо буух боломжтой шар өнгөтэй блокууд ба хажуу тийш түлхэгдэх боломжтой блокуудыг хөдөлгөж чадна. Жижиг Toggle бол усан дээр гүйж чадна. Toggle бол өөрийнхөө хэмжээг том жижиг болгон өөрчилж чадах давуу талтай.
Энэхүү тоглоомыг Playstaition 2 ба 3 дээр тоглох боломжтой юм.
Т.БИЛГҮҮН