Apple компани шинэ загварын илүү том дэлгэц бүхий iPhone ухаалаг гар утсаа дараа сараас эхлэн Хятадад үйлдвэрлэж эхлэх тухай Bloomberg мэдээлжээ.
Шинэ загварын ухаалаг гар утас нь 4.7 болон 5.5 инчийн дэлгэцтэй байх ба ирэх есдүгээр сард албан ёсоор танилцуулагдана хэмээн тус мэдээлэлд дурьджээ.
iPhone ухаалаг гар утасны өмнөх загварууд нь хамгийн том нь 4.0 инчийн дэлгэцтэй байсан ба шинэ загварууд нь харьцангуй том дэлгэцтэй бүтээгдэхээр болсон байна.
Энэ нь өрсөлдөгч бүтээгдэхүүн болох Samsung Galaxy ухаалаг гар утасны дэлгэцийн хэмжээ томорсонтой холбоотой аж.
Т.БИЛГҮҮН