Судлаач шинжээчид лазерийн тусламжтайгаар Роналдугийн биеийг хэмжин үзжээ. Сонгодог супер моделиудаас түүний өөх гурван хувиар бага байгаа нь тогтоогджээ.
FIFA –гийн стандарт хувилбараар дэлхийн шилдэг тоглогч түүний өгзгийн тойрог нь 61,7 см байгаа нь дундажаас хамаагүй илүү. Ойрын зайн гүйгчийн урт хөл, дунд зайн гүйлтийн тамирчны биеийн ерөнхий харьцаа, хайгчийн хонго зэрэг нь эдгээр тамирчдын боломжийг нэгтгэн гайхамшигтай амжилт үзүүлэх чадварыг Рональдуд өгч байгаа гэж үзжээ.
Эргэлтийн хурд
Хорин таван метрийн шулуун гүйлтийн зайд Роналду мэргжлийн тамирчнаас бага үзүүлэлт харуулав. Уг зайг хөлбөмбөгчин 3,61 секундад туулав. Харин хөнгөн атлетикч 3,31 секундын үзүүлэлттэй байв. Гэхдээ хөлбөмбөгчинд чухал тахир мухир замаар гүйхдээ Рональду хөнгөн атлетикчээс бараг хагас секундээр түрүүлжээ.
Тоглолтын үеэр хөлбөмбөгчин ойролцоогоор 10 км замыг туулдаг ч шулуунаар гүйх нь бага. Өрсөлдөгчөөсөө бөмбөгийг зайлуулан авч явахдаа Роналду цаг ямагт чиглэлээ өөрчилж байдаг. Туршилт энэ үеэр нь түүний бие хамгийн хялбар маягаар хөдөлдгийг тогтоожээ. Тоглогч саадад гүйн хүрэх үеэр түүний алхам богиносдог бол гүйгчийн алхам нь эсрэгээр уртсаж байлаа. Эргэлтэд Рональду орохдоо хоёр хөл дээрээ харайх бөгөөд харин биеийн хүндийн төв нь хөлтэйгээ нэгэн шугаманд байдаг аж. Үр дүнд нь хазайсан талын хөл дээр хөлбөмбөгчний жингээс тав дахин их ачаалал ноогдож байлаа.
Үсрэлтийн өндөр
Хонгоны хүчирхэг булчингийнхаа тусламжтайгаар Рональду хөлбөмбөгчний хувьд маш өндөр үсрэлттэй. Сонгодог байрлалын гар нь бүсэлхийд байгаад зогсолтоос тэрээр дөнгөж 43 см өндөрт үсэрч байна. Харин тоглолтын үеийн байдлаар гар нь чөлөөтэйгээр нэг алхам хийгээд үсрэхэд Роналду 76 см-ийн өндөр үзүүлэлттэй. NBA-гийн тамирчид дундажаар үүнээс муу үзүүлэлт харуулдаг гэнэ.
Нүдний хөдөлгөөн
Толгойд нь бэхэлсэн тусгай багажаар мэргэжилтнүүд тоглогчийн бөмбөг залж явахдаа нүдний хөдөлгөөн нь хэрхэн өөрчлөгдөхийг үзжээ. Роналдугийн харц нь эсрэг тоглогчийн нэг хөлний өгзөгнөөс нөгөө хөлийнх нь өвдгөнд шилжин тэрээр эсрэг хүнийхээ хөдөлгөөнийг таах эрмэлзэлтэй байв. Саутгемптоны их сургуулийн спортын сэтгэл зүйч Солент Зои Уимшурст тайлбарласнаар, тэр ер бусын анхаарал нь төрөлхийнх биш олон цагийн дасгал бэлтгэлийн үр дүн гэсэн байна.
Урьдчилан харах хүч
Шөнийн дурантай төхөөрөмжийн тусламжаар хийсэн туршилтад туслах нь тоглогчид дамжуулалт хийсэн эгшин эсвэл бөмбөгийг цохих мөчид гэрлийг унтрааж байлаа. Хоёр хувилбарт Рональду бөмбөгийг толгойгоороо, мөрөөрөө, хөлөөрөө хаалганд цохин оруулж байсан аж. Тархи нь 500–600 миллисекундын дотор бөмбөг хэрхэн ирж байгаа, хаана очихыг тооцон биеийн зөв байдлыг хөлбөмбөгчин гаргаж чадаж байлаа. Роналду тоглолтын тоогүй олон эгшинг өөрийн мэдэлгүйгээр санаж байна гэж Уимшурст дүнээд, түүнийг бөмбөг хаашаа нисэхийг урьдчилан тооцоолох чадвартай гэжээ.
Цохилтын техник
Дундаж хөлбөмбөгчинтэй харьцуулахад, Роналду торгуулийн цохилтоор гурав дахин олон бөмбөгийг хаалганд оруулдаг. Эрдэмтэд түүний үе мөч, толгой, биенд хэдэн арван камерийг бэхлээд секундад 300 кадрыг хийжээ. Ингэж түүний хөдөлгөөний гурван хэмжилт зураглалыг гаргасан байна. Чичестерийн их сургуулийн биомеханикийн мэргэжилтэн Нил Смит тайлбарлахдаа, Роналду хөлийн улын хэсгийн дотор талаар бөмбөгийн жингийн төвд нь биш, хажууд нь цохидог гэлээ. Бөмбөг эргэлдэн хоёр талаас нь даралтыг үүсгэдэг аж. Нэг талд нь агаарын агаараас үүсч байна. Үр дүнд нь даралт багатай хэсгийн зүг бөмбөг шилждэг ажээ. Нислэгийн чиглэгдсэн зам нь гурван метрийн дотор байгаа учраас хаалгач түүнд нь эсэргүүцэл үзүүлж амждаггүй ажээ.
Хаалга руу чигээр цохисон бөмбөг нь эцсийн эгшинд баруун эсвэл зүүн тийш явж байгаа нь хаалгач нарт ихээхэн хүндрэл учруулдаг байна. Энэ тохиолдолд Рональду бөмбөгийн хүндийн төвд цохилт хийж байгаа учраас бөмбөг эргэлдэхгүй. Хөдөлгөөнгүй бөмбөгийн товруут гадарга нь аль нэг талаас нь агаарын хөдөлгөөнийг бариад хөдөлгөөний замаа өөрчилж байна. Ийм цохилт 36 метр секундын хуртай ажээ.
Ялах хүсэл
Шинжлэх ухааны талаас бол Рональду ер бусын зүйл биш. Хөлбөмбөгт тохирох бие галбир, хурд, сэтгэмж, хүч олон тоглогчид байх л зүйл. Харин Рональду өөрийн гайхамшигтай амжилтаа энэ бүх чанарыг нэгтгэж чадсанаараа, уйгагүй хөдөлмөрснөөрөө, ялах их хүслээрээ бүтээж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР