Шүрэн арлууд живж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.15-нд нийтлэгдсэн

Шүрэн арлууд живж эхэллээ

Далай тэнгисийн баялаг хамгийн ихтэй газар нутаг болох Энэтхэг, Номхон далайн бүс нутагт хайгуул, олборлолтын ажил улам эрчимжиж экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүрээд байна. Одоогийн байдлаар биосферийн нөөцний агууламжаар Өмнөд Азидаа тэргүүлдэг, Энэтхэг, Шриланкийн голд орших Маннарын булангийн хоёр жижиг арлын орчмоор хэт их шүрний олборлолт явуулсны улмаас арал тэр чигээрээ далайн гүнд живэхэд хүрчээ.

Арал орчмын шүрний нөөцийг зөвшөөрөлтэй нэгжүүдээс гадна энгийн иргэд, загасчид хууль бусаар ихээр олборлож байгаа нь арлын усанд автах гол шалтгаан болж байна. Шүр олборлохтой холбоотой хууль тогтоомж, 2002 оноос суларч эхэлсэн нь задгай, хараа хяналтгүй олборлолт нэмэгдэх бас нэг шалтгаан болжээ. Шүрэн арлууд одоо далайн түвшнээс дээш ердөө гурваас таван метр цухуйж байгаа ба удахгүй бүр мөсөн живнэ гэсэн тооцоог судлаачид гаргаад байна. Шүрийг барилгын материалд ашиглахаас гадна кальцийн карбонатын агууламж өндөртэй тул эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн ч гарган авдаг байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж