Газрын тосны тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Газрын тосны тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Шалтгаан нь, ажлын хэсэг дахин хуралдаж байр сууриа нэгтгэх шаардлагатай хэмээсэн учир ирэх долоо хоног хүртэл хойшлуулав.

Харин Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж