“Карибын тэнгисийн дээрэмчид” Каннд аяллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.15-нд нийтлэгдсэн

“Карибын тэнгисийн дээрэмчид” Каннд аяллаа

“Карибын тэнгисийн дээрэмчдын” хөлөг онгоц өчигдөр Каннын кино наадам дээр зангуугаа буулгаж, Johnny Depp, Penelope Cruz зэрэг алдартай одод хүрэлцэн иржээ.
Дэлхий нийтэд 2,7 тэрбумын ашиг олоод буй цуврал киноны дөрөв дэх анги болох "Pirates of the Caribbean: On Stranger Tides" энэ сарын 20-нд нээлтээ хийхээр болоод байгаа юм.

Ахмад Jack Sparrow-ын дүрээр үзэгчдийг байлдан дагуулаад буй Johnny Depp “Хэрвээ хүмүүс уйдаж юм уу залхаж эхэлбэл энэхүү кино цааш үргэлжлэхээ больж зогсох байх. Тэрнээс хүмүүс үйл явдлыг цаашид өрнүүлэхийг хүсч, сонирхож байвал Ахмад Jack Sparrow байсаар л байна адал явдлаа үргэлжлүүлсээр л байна” хэмээн киноны танилцуулга хэвлэлийн хурлын үеэр онцолжээ.
Харин Angelica-гийн дүрийг бүтээсэн Penelope Cruz жирэмсэн байхдаа зураг авалтаа дуусгасан ба хэдхэн сарын өмнө анхны хүүхдээ өлгийдөн авсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж