Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Украинд юу болов

Зургадугаар сарын 23

 

-Төрийн думын дарга Сергей Нарышкин Украины асуудлаар олон улсын бага хурал явуулах санал дэвшүүлжээ.

 

Фото: ИТАР-ТАСС/ Максим Никитин

 

-Украины банкны систем энэ оны эхний таван сард 10,373 тэрбум гривений ($900 сая) алдагдалтай байсан бол өнгөрсөн оны мөн хугацаанд 1,061 тэрбум гривений ($90 саяаас илүү) ашигтай байлаа гэж Украины Үндэсний банкны хэвлэлийн алба мэдээлжээ.

 

-"Укртрансгаз" байгалийн хийг Европт дамжуулах талын  одоо байгаа үүргээ зөрчөөгүй гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлэв.

 

-Зүүн өмнөд хязгаарыг Киев номхотголоо гэхэд тэр нь тогтвортой зохицуулалтыг гаргахгүй гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлжээ.

 

-Европын холбооны Зөвлөл “бүхий л хүчин чадлаараа Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн энхийн төлөвлөгөөг дэмжинэ” гэжээ. Энэ талаар Их Британийн  Гадаад хэргийн сайд  Уильям Хейг  ЕХ-ны  Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор Люксембургт ирэхдээ хэлжээ.

 

-Оросын Украинтай хил залгаа бүсүүдийн дүрвэгсдийг түр байрлуулах цэгүүдэд Украины зүүн өмнөд нутгийн 12,5 мянган дүрвэгсэд байгаа ажээ. Хүссэн хүмүүсийг Онцгой байдлын албаны онгоцнууд Оросын бусад мужуудад зөөж байна.

 

-Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайертай утсаар Украины байдлын талаар ярилцав.

 

-Харьков хотноо Украины өнөөгийн засгийн дэмжигчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарав.

 

-Украины хуурай замын  цэргийн десантын 25 дугаар Днепропетровскийн дивизээс 400 цэргийн албан хаагч халагдах өрөгдлөө өгсөн ба мөн төдий тооны хүмүүс байлдааны  бүсэд очихоос татгазжээ.

 

-Украины зүүн хязгаарт байлдааны  улмаас 40 гаруй хүүхэд амиа алдсан тухай Дээд радын Эрүүлийг хамгаалах хорооны дарга Татьяна Бахтеева мэдэгдлээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж