Лампард: Англи хожих болно

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Лампард: Англи хожих болно

Английн шигшээ багийн хагас хамгаалагч Фрэнк Лампард хэсгийн сүүлийн тоглолтдоо Коста Рикаг хожих болно гэжээ. Английн баг хэсгийн шатнаас шалгарч чадалгүй 2014 оны ДАШТ-ээ өндөрлүүлэх нь тодорхой болсон юм. Гэхдээ “Гурван Арслан” буюу англичууд 2014 оны ДАШТ-ий сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 25-ны 00:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ Коста Рикатай хийнэ. Тус тоглолтод “Супер” Фрэнк Лампард Английн шигшээн ахлагчаар тоглоно. Тоглолтын өмнө Лампард,

-Коста Рика хялбархан бууж өгөхгүй. Тиймээс энэ тоглолт маш хэцүү болно. Хэдийгээр Англи ДАШТ-ээс хасагдсан ч хэсгийн сүүлийн тоглолтоо хожлоор өндөрлүүлэхийг хүсч байна. Манай шигшээ багийнханд Бразилын хэт халуун уур амьсгал сөргөөр нөлөөллөө. Англи бол хур тунадас их унадаг, зөөлөн сэрүүн уур амьсгалтай орон гэжээ.

Англи 2014 оны ДАШТ-ий D буюу “үхлийн хэсэг”-т сугалаа татаж, Итали, Уругвайд хожигдсоноор нутаг буцах нь тодорхой болсон. Харин Коста Рикагийн шигшээ Итали, Уругвайг хожиж, хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон юм.

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж