Ширүүн бороо орж, мөндөр буулаа

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Ширүүн бороо орж, мөндөр буулаа

Нийслэл ойрын өдрүүдэд усархаг, ширүүн бороотой байна. Дөнгөж сая Улаанбаатарт мөндөр орж, ус ихтэй түр зуурын ширүүн бороо цутгалаа.

Өнөөдрийн байдлаар Хангайн нурууны өврийн Шаргалжуутын гол үерийн түвшинг, Таацын гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа бол Хөвсгөлийн уулсаас усжих Бэлтэс гол, Алтай нуруунаас эхтэй Буянт гол Ховд хот орчимд, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг даван үерлэж байгаа гэх мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас өглөө.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үүлэрхэг, баруун зүгийн нутгийн зарим газраар, төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул үерийн аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Өнөөдөр Улаанбаатарт салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө 19-21 градус дулаан байна.  Харин зургадугаар сарын 25-нд баруун, төв, зүүн зүгийн нутгаар, 26,27-нд нутгийн баруун хагаст, 28-нд зарим газраар бороо орох аж. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж