Бүх нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.15-нд нийтлэгдсэн

Бүх нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй

2011 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Бүх нутгаар солигдмол үүлтэй, Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Халхголын сав нутгаар 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас  секундэд 4-9 метр. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас  секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө  2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-11 градус , өдөртөө 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж