Фото: ИТАР-ТАСС/ Станислав Красильников
Хэдийгээр гал зогсоох ерөнхийлөгчийн зарлиг гарсан ч ням гаригийн орой Украины цэргийнхэн Счастье хотыг их буугаар буудлаа. Дараа дараагийн хоногуудад ч үргэлжлүүлэн бууджээ. Гэрч нарын яриагаар их буучдын байрлал өмнөх өдрийнхөөс Луганскт ойртжээ.
Өөрийгөө тунхагласан Луганск ард улсын хэвлэлийн албаны мэдээгээр, ерөнхийлөгчийн зарлигийг зөрчин Үндэсний гвардийнхан миномётаар Свердловскийн районы Ананьевка сууринг буудсан бөгөөд хилийн ойролцоох уг сууринг сайн дурынхан өөрийн хяналтад авчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР