Харчууд томоор хардаг

Хуучирсан мэдээ: 2011.05.14-нд нийтлэгдсэн

Харчууд томоор хардаг

Амьдралыг тайз гэж үзвэл эрчүүд зайдуухан зогсчихоод бүхлээр нь тоймлон, зураглаж хардаг. Гэтэл хүүхнүүд дотор нь орчихоод л өөрийн нүдэнд харагдаж байгаа жижиг, сажиг бүх зүйлсийг нарийн ажигладаг. Энэ утгаараа харчууд амьдралыг хэдхэн тооны том зүйлээр дүгнэдэг бол хүүхнүүд тоо тоомшгүй олон жижиг зүйлсээр амьдралыг хардаг. Угаасаа тэдний тархи иймэрхүү нарийн ширийн зүйлийг илүүтэй ажиглах өгөгдөлтэй.


Эр хүн эхнэртээ ганц ширхэг сарнай бэлэглэсэн ч, баглаа дүүрэн сарнай өгсөн ч ялгаагүй нэг л оноо авна. Харин өдөр бүр, эсвэл долоо хоног бүр цэцэг бэлэглэвэл өндөр оноо авна. Ер нь ч тэгээд ширхэг сарнай гэдэг ганцхан түүнд зориулсан зүйл, харин баглаа цэцэг гэрийн чимэг. Ганц ширхэг цэцэгийг үе үе бэлэглэвэл нөхрийнхөө зүрх сэтгэлд хамгийн том байрыг эзэлдэг юм байна гэдгээ эхнэр нь мэдэрдэг.


Яг үүнтэй адилхан, хэрвээ эрэгтэй хүн амралтын өдрөөрөө гэртээ ганц сайхан хоол хийчихвэл нэг оноо авна. Тэгээд үүгээр түүгээр шидээд тараачихсан хувцсаа цуглуулаад, бас эхнэртээ хайртай гээд хэлчихвэл тус бүрт нь нэг нэг оноо авна. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн таны хийж буй үйлдлийн тоо давтамжид илүү үнэлэлт өгдөг болохоос их, багаар нь, том жижгээр нь дүгнэдэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж