Израиль Сирид агаараас дайралт хийв

Хуучирсан мэдээ: 2014.06.23-нд нийтлэгдсэн

Израиль Сирид агаараас дайралт хийв

 

Израилийн бөмбөгдөгч онгоцнууд өнөө өглөө /VI.23/ Сирийн нутаг дэвсгэрийн есөн байршилд агаараас дайралт хийжээ. Энэ нь ням гаригт /VI.22/ Голаны өндөрлөгт Израилийн ус зөөвөрлөж явсан автомашин руу Сирийн арми гал нээж, хоёр хүнийг шархтуулан, 14 настай хүүгийн амийг хөнөөсөн хэргийн хариу үйлдэл аж. Израиль улс Сирид гурван жил гарангийн хугацаанд үргэлжилж буй иргэний дайныг хөршийн хувьд анхааралтай ажигласаар ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд Сири-Израилийн хилийн зөрчил үе, үе миномёт, их буугаар харилцан гал нээхээс хэтэрдэггүй байсан билээ. Гэвч Сирийн арми Израиль хүүгийн амийг хөнөөсөн хэрэг том зөрчил үүсгэж магадгүй байна.

 

Үүний зэрэгцээ Израилийн арми Хамас бүлэглэлд барьцаалагдсан гурван хүүг эрэн хайх ажиллагааг өнгөрсөн долоо хоногт Баруун эрэгт явуулсан билээ.

 

Израиль нь 1967 онд өрнөсөн Ойрхи-Дорнодын дайнаар Голаны өндөрлөгийг Сири улсаас булаан авсан бөгөөд үүнийг олон улс хүлээн зөвшөөрдөггүй юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж