Чуулга уулзалтад Элчин сайд Ц.Жамбалдорж, Куинсландын Засгийн газрын Хятад, Монголыг хариуцсан худалдааны тусгай төлөөлөгч Стив Брэдхауэр, Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий менежер Роб Видсон, Австралийн Гадаад худалдааны агентлагийн Монгол Улсад суух төлөөлөгч Дэвид Лаусон, манайд Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Род Комерфорд, Австралийн “Сэджмэн” компанийн Ерөнхий захирал Питер Лонг, Жэй-Ти-Эй Интэрнэйшнл компанийн Гүйцэтгэх захирал др. Жэйн Томасон нарын Куинсланд мужийн манайтай хамтран ажиллах сонирхол бүхий пүүс, компаниудын төлөөлөгчид нийт 100 орчим хүн хүрэлцэн иржээ. Мөн манай UFC группын Ерөнхий захирал О.Амартүвшин, дэд захирал Б.Болорчулуун, Куинсланд дахь Монголчуудын Холбооны тэргүүн Ё.Гантулга нарын төлөөлөгчид оролцов. Куинсландын Засгийн газрын Хятад, Монголыг хариуцсан худалдааны тусгай төлөөлөгч Стив Брэдхауэр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ байгалийн арвин нөөц баялагтай Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж, энэ чиглэлээрх үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байгааг тэмдэглэв.
Элчин сайд Ц.Жамбалдорж “Монгол Улс дахь бизнес, хөрөнгө оруулалтын боломж” сэдвээр дэлгэрэнгүй илтгэл тавьж, хүмүүсийн сонирхсон асуултад тодорхой хариулт өгөв. Түүнчлэн манай улсад 2010 онд Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Австралийн Гадаад худалдааны агентлагийн ахлах зөвлөх Род Комерфорд, “Сэджмэн” компанийн Ерөнхий захирал Питер Лонг, “Жэй-Ти-Эй Интэрнэйшнл” компанийн Гүйцэтгэх захирал др. Жэйн Томасон нар Австрали, Монголын эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, Монголд явуулж буй өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн УМХГ-ын Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Баатарцогт байгууллагынхаа үйл ажиллагаа, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн талаар ярьж танилцуулав. Австралийн төлөөлөгчид манай улстай уул уурхай, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж байв.
**********COMPUTERSHOP ДЭЛГҮҮР***** ТА DELL , TO 2011-05-14 203.169.52.155
COMPUTERSHOP ДЭЛГҮҮР ТА DELL TOSHIBA COMPAQ БРЭНДИЙН НӨҮТБҮҮКИЙГ 599000 – 649000 – НИЙХАА 50 ХУВИЙН УРЬДЧИЛГААГ ТӨЛӨӨД 7-14 ХОНОГТ АМЕРИКААС ЗАХИАЛАН АВАХ АЛТАН БОЛОМЖИЙГ БҮҮ АЛДААРАЙ МӨН МАНАЙ ДЭЛГҮҮР ХАВРЫН ГАЙХМААР ОГЦОМ ХЯМДРАЛЫГ ЗАРЛАЛАА W W W COMPUTERSHOP M N UTAS 99172587 99999019
Зочин 2011-05-14 49.0.159.71
Төрийн албан хаагчдад Төрийн албан хаагчийн их дээд сургуульд сурч байгаа нэг хүүхдийн Төрийн албаны хуулийн дагуу Төрийн сангаас санхүүжих сургалтын төлбөрийн үлдэгдлийг 60-ийг Хүний хөгжлийн 500 мянган төгрөгөөр барьцаалан өдий хүртэл шилжүүлэхгүй байна Үүнийг эрх баригчид 500 мянган төгрөг өгсөн учраас өгөхөө больсон гэсэн аман хариу өгч байгаа Одоогоор Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт ороогүй бидний хийсэн гэрээ хүчин төгөлдөр байгаа Ийм учраас хүүхэд нь төрийн сангаас сургалтын төлбөр авах ёстой төрийн албан хаагч нар энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандацгаая