
Голландын Эммелорд хотноо 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Азийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг тэмцээний зургаа дахь тоглолтоо өчигдөр хийлээ. Тэрбээр ОХУ-ын их мастер Александр Гетманскийтай цагаанаар тоглож, тэнцсэнээр 8.0 оноотой болж байгаа юм. Дэлхийн аваргад оролцож буй шилдэг 20 даамчны халз тулаанд зургаан тавилын дараах байдлаар ОХУ-ын их мастер Александр Георгиев 9.0 оноотой тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Харин Д.Эрдэнэбилэг, Голландын их мастер Роел Бумстра нар ижил 8.0 оноотой удаалж байна.
Тэмцээний долдугаар өргийн тоглолтууд өнөөдөр болох бөгөөд Д.Эрдэнэбилэг АНУ-ын их мастер Александр Могильянскийтай хараар тоглоно.
С.Цэлмэг