Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр энэ сарын 22-26-ны өдрүүдэд ОХУ-д айлчлахаар болсон байна. Тэрээр өнөөдөр тус улсыг зорих бөгөөд дөрөв хоногийн хугацаанд хийх айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал уулзалт, хэлэлцээ хийх юм байна.
Тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын оюутан солилцоо зэрэг олон чухал асуудлыг хөндөх юм байна. Л.Гантөмөр сайдын айлчлалын удирдамжийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар батлан, шийдвэрлэжээ.
Ш.ОЧ