Украины Элчин сайд хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.14-нд нийтлэгдсэн

Украины Элчин сайд хүндэтгэл үзүүлэв

Бээжингээс Монгол Улсыг хавсран суугаа Украин Улсын Элчин сайд Юрий Костенко БНХАУ-ын Хэбэй мужийн Жанчхүүгийн даваанд байрлах “Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. Элчин сайд Юрий Костенко Жанзякоу хотын удирдлага болон оршин суугчдад хандан Монгол, Зөвлөлт, түүний дотор украины болон хятадын дайчид мөр зэрэгцэн Японы түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаж явсан гавьяаг хүндэтгэж, байгуулсан хөшөө дурсгалыг хадгалж хамгаалж байгаад талархал илэрхийлжээ. Германы фашизмыг ялсны 66 жилийн ойгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж