Цаг сунган хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Цаг сунган хуралдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 18.00 цагт өндөрлөх ёстой ч хэлэлцэж буй  асуудал дуусах болоогүй тул цаг сунган үргэлжлүүлж байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Налайхын уурхайд 30 гаруй хүн амиа алдсан болохыг сануулж, яамны зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг лавлалаа. Сайд Д.Зоригт “Налайхын уурхай дахь амуудыг хаасан. Хэрвээ Оюутолгой, Тавантолгой шиг том хоёр, гурван орд ажиллаж байсан бол Налайхын иргэд өнөөдөр амь дүйсэн хөдөлмөр эрхлэхгүй байсан. Тиймээс Засгийн газрын зүгээс аль болох стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдээ ажил, хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр хангахын төлөө ажиллаж байна гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирын хувьд анхны огцруулах асуудлыг гишүүд тавихад хоёр намын бүлэг хамгаалаад огцруулаагүй. Тэгэхээр тэр итгэлийг даагаад ажлаа сайжруулах чиглэлээр ямар ажил хийсэн бэ гэлээ.  Сайд Д.Зоригт “Могойн голын цахилгаан станцын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж холбогдох бүхий л асуудлыг шийдвэрлүүлсэн. 18 сарын хугацаанд станцыг барьж байгуулна гэж бодож байна. Шугам барих тендер нь зарлагдахгүй удаж байгаа тал бий, шахаж шаардаж байгаа.  ТЭЦ-5 ын асуудал дээр Техник эдийн засгийн үндэслэлийг нь гаргуулсан,  Үндэсний  ауюлгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлсэн гэх хариулт өглөө.  Хуралдаан үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж