Бразил 79 фанатыг улсдаа оруулсангүй

Хуучирсан мэдээ: 2014.06.21-нд нийтлэгдсэн

Бразил 79 фанатыг улсдаа оруулсангүй

© AP Photo/Shuji Kajiyama

 

Бразилийн эрх баригчид ДАШТ эхэлснээс хойш 79 гадаадын хөгжөөн дэмжигчдийг улс орондоо оруулсангүй.

 

Орон нутгийн хэвлэлд бичсэнээр, интерполын хар жагсаалтад байгаа хүмүүс болон улс орондоо фанатуудын үймээнд оролцсон эсвэл гэмт хэрэг үйлдсэн иргэдэд тус оронд орохыг хориглосон байна.

 

Тэдний тоонд Америкийн 24, Нигерийн 18, Аргентины 15 хөгжөөн дэмжигчид хилээс буцаагдсан байв.  Үүний зэрэгцээ хэсгийн тоглолтын тэмцээнд  тасалбаргүйгээр нэвтрэхийг оролдсон Чилийн 85 хөгжөөн дэмжигчдийг нутаг буцаасан байна.

 

Зургадугаар сарын 16-нд цагдаагийнхан Рио-де-Жанейро хотын нисэх буудалд Мексикийн хар тамхины барон баривчлагдсан байв. Тэрээр  Бразили – Мексикийн тоглолтыг үзэхээр ирсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж