Екатеринбург хотод тэмцээнийг дамжуулж байгаа нь.
Фото: ИТАР-ТАСС/ Донат Сорокин
Тэмцээний эхний шатны тоглолтуудаас Япон- Кот-д'Ивуар хоёрын тоглолтыг телевизийн хамгийн олон үзэгчид сонирхжээ хэмээн FIFA-гийн телевизийн захирал Никлас Эриксон ярьжээ.
Японы 34,1 сая үзэгчид өглөөний цагаас "Эн-Хэ-Ка" сувгаар өөрийн ыагийн хожигдсон тоглолтыг үзжээ. Бразили хорватуудыг хожсон нээлтийн тоглолтыг нутгийн "Глобо" сувгаар 42,9 сая үзэгчид үзлээ. Америк-Гана тоглолтыг 11,1 сая америкчууд телевизээр үзсэн нь ESPN телевизийн дээд амжилт боллоо.
"Эдгээр дээд амжилтын тоонууд нь дэлхийн хэмжээнд Японоос Аргентин хүртэл ямар их алдартай болсныг харуулж байна. АНУ, Австралид ч энэ тоглоомд сонирхол өсч байна” хэмээн Эриксон хэлжээ.
Английн багийг Италид хожигдсон (1:2) тоглолтыг BBC1 сувгаар 14,2 сая үзэгчид үзсэн ба Италийн "Эр-Эй-Ай" сувгаар тэр тоглолтыг 12,8 сая хүн үзжээ. Энэ хоёр орны хувьд тэр дамжуулалт нь 2014 оны хамгийн рейтингийнх болжээ. Герман-Португалийн тоглолтыг /4:0/ германы "Эй-Эр-Дэ" сувгаар 26,4 сая хүн үзсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР