
Нэг үгээр бол хоцрогдсон эсэхээ шүүхээр тогтоолгохоор хандсаны дагуу шүүх гомдлыг авч хэлэлцсэн байна. Шүүхийн шийдвэр С.Нарангэрэлийг хоцрогдсон гэж хэлсэн Х.Тэмүүжинг буруутгаж, түүнийг сониноор дамжуулан байр сууриа залруулах ёстой гэж үзжээ. Мэргэжил болоод сэтгэлгээний хувьд хэн нэгэн хоцрогдсон эсэх асуудлыг шүүх биш шинжлэх ухааны байгууллага тогтоодог гэж үзэж байгаагаа Х.Тэмүүжин твиттер дээрээ бичсэн байна. Мөн шүүхийн шийдвэрийг өөрийн Facebook дээрээ байрлуулжээ.
З.БОРГИЛ