Хувьсгалын хүчтэй зэвсэг Twitter

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Хувьсгалын хүчтэй зэвсэг Twitter

Афганистаны иргэд Талибанчуудын удирдлаган доор байх үед телевиз, хөгжим тоглуулагч гэх мэт орчин үеийн шинэ технологиос хол хөндий байсан. Харин Талибанчуудын хатуу дэглэм үгүй болсноор сүүлийн үед Афганистанчууд шинэ технологийг бага багаар ашиглаж эхэлж байгаа ба хамгийн их эрэлттай байгаа зүйл нь бичил блог, олон нийтийн Twitter сүлжээ болоод байна. Афганистанчууд Twitter дээр буруу номтон Карзайгийн тоглоомын засгийн газрын эсрэг уриа бүхий зурвасуудыг өдөр бүр бичиж, мэдээллийг шинэчилдэг ажээ.

Энэ мэтээр олон нийтийн сүлжээнүүд зөвхөн хүмүүсийг холбож, хөгжилдөхөд, мэдээлэхэд үүрэг гүйцэтгээд зогсохгүй хувьсгал, бослого, улс төрийн дэглэмийн эсрэг тэмцлийг өдөөх хүчтэй зэвсгүүдийн нэг болоод байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж