Ардчилсан залуус Эрдэнэт хотод чуулна

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

Ардчилсан залуус Эрдэнэт хотод чуулна

“Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын ээлжит төвийн бүсийн чуулга уулзалт энэ сарын 20-22-ны өдрүүдэд Орхон аймаг Эрдэнэт хотод болно. Энэ удаагийн чуулга уулзалтад Орхон, Булган, Дархан-Уул, Төв, Архангай аймаг, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын Чингэлтэй , Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн 600 орчим хүн оролцоно. Түүнчлэн “АХХ” ТББ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд, дэд ерөнхийлөгч, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, дэд Ерөнхийлөгч, УУЯ-ны сайд Д.Ганхуяг, дэд Ерөнхийлөгч, БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, “АХХ” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Энхсайхан болон албаны бусад хүмүүс оролцох юм байна.

Эрдэнэт хотод болох чуулга уулзалтаар өнгөрсөн чуулганаар яригдсан ажлын тайланг сонсохоос гадна, орон нутаг болоод хувь хүний хөгжлийн асуудлыг түлхүү хөндөж ярилцах гэнэ. Тиймээс энэ чиглэлээр хэд хэдэн сургалтыг төлөөлөгч нарт зориулан зохион байгуулна. Чуулганаас цаашид хийх ажлын зөвлөмж гаргах ажээ.

“Ардчилсан Хүчний Холбоо” ТББ нь “Монголоо Шинэчилье” зорилготой Ардчилсан үзэлтэй, Монгол Улсын шударга иргэдийг улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад нь дэмжиж ажилладаг ТББ гэлээ.

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж