Хувь хүртээж эхэллээ | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Хувь хүртээж эхэллээ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, УБЕГ-ын орлогч дарга С.Энхбаатар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж 18-аас дээш насныханд 70 мянган төгрөгийн хувь хишгийг эх орон даяар түгээх ажлыг өнөөдрөөс эхлэхээр болсныг зарлалаа. Хүний хөгжил сангаас түгээх 70 мянган төгрөгийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм. Эхний ээлжинд цагаан сарын өмнө өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд уг мөнгийг түгээсэн бөгөөд энэ дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нэг сая 157 мянга 704 хүн 70 мянган төгрөгөө авсан нь нийт авах ёстой хүмүүсийн 95 хувь болжээ.
Харин хоёрдугаар үе шат өнөөдрөөс эхэлж иргэний бичиг баримтын зөрчилгүй 18-аас дээш насны иргэдэд 1,5 сая иргэнд хишиг хувь хүртээх ажлыг эхлүүлэхээр болжээ. Иргэд хишиг хувь хүртэх дэвтрээ нээлгэснээс хойш нийслэлд долоо хоногийн дараа, сумдад 14 хоногийн дараа мөнгөө авч эхлэх ажээ. 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нас барсан иргэдийн хувь хишгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өгөх аж.
Хувь хишиг хүртэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлж харьяа хороон дээрээ очих ёстойг албаны хүмүүс анхаарууллаа. Үүнд: иргэний үнэмлэх хуулбарын хамт, 16-гаас доош насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эх эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт, нэг хувь цээж зураг, нас барагсдын мөнгийг өв залгамжлагч нь авах гэж байгаа бол тухайн хүний нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт, гадаадад амьдарч байгаа иргэдийн хувьд Монгол Улсаас тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт, итгэмжлэл, асрамжийн газарт байгаа хүүхдийн асрамжийн газрын тодорхойлолт, гэр бүлийн хуулиар асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын шийдвэр, түүний хуулбар хэрэгтэй юм байна.
Мөн Засгийн газрын дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар 2010-2012 онд Монгол Улсын иргэн бүрт олгох 1,5 сая төгрөгийн 500 мянган төгрөгийг бэлэн мөнгө, үлдэх нэг сая төгрөгийг тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр, орон сууц худалдан авсны төлбөр хэлбэрээр олгохоор шийдвэрлэснийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү тайлбарлалаа. Энэ онд иргэн бүрт 120 мянган төгрөгийн хувь хишиг хүртээх бөгөөд эхний хагас жилд 70 мянгыг олгож, харин иргэний шинэчилсэн бүртгэл хийсний дараа үлдсэн 50 мянгыг сүүлийн хагас жилд олгох юм байна. Үлдсэн 380 мянган төгрөгийг 2012 он хүртэл үе шаттайгаар олгох гэнэ. Хишиг хувь хүртээх ажлын хүрээнд энэ сарын 12-ны өдрийн байдлаар орон нутагт хоёр сая 908 мянга 500 дэвтэр, 800 мянган маягт хүргүүлжээ. Хүний хөгжил сангаас 60 тэрбум төгрөгийг төрийн сангаар дамжуулан аймаг, дүүрэг, суман дахь тус сангийн дансанд бүрэн байршуулжээ. Мөн бичиг баримтын зөрчилгүй иргэдийн нэрсийн тулгалт хийж дуусчээ.
Цагаан сарын өмнө хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 70 мянган төгрөг олгох үед 78 хүн давхардуулж мөнгө авсан зөрчил дутагдал гарсан байна. Үүнээс 22 нь хохирлоо барагдуулж, үлдсэн нь олдохгүй байгаа аж.
Орон гэргүй тэнэмэл амьдралтай траншейний иргэдэд хишиг хувь хүртээх ажлыг нийслэлийн Халамжийн үйлчилгээний газар зохион байгуулахаар хүмүүсийг бүртгэж бичиг баримтжуулах ажлаа эхэлжээ. Хорих ял эдэлж байгаа иргэдийн хишиг хувийг ШШГЕГ-ын санхүүгээр дамжуулж тухайн хүний нэрийн дансанд хийхээр болжээ. Цэргийн алба хааж байгаа иргэд халагдаж ирээд хишиг хувиа өөрөө авах юм байна.
Орон гэргүй тэнэмэл амьдралтай траншейний иргэдэд хишиг хувь хүртээх ажлыг нийслэлийн Халамжийн үйлчилгээний газар зохион байгуулахаар хүмүүсийг бүртгэж бичиг баримтжуулах ажлаа эхэлжээ
Энэхүү мэдээллийн дараа  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, УБЕГ-ын орлогч дарга С.Энхбаатар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Хороодын Засаг дарга, хэсгийн дарга нар хишиг хувийг гэрэл цахилгаан, хогны мөнгөө бүрэн тушаасан иргэдэд олгоно. Хишиг хувь хүртээх дэвтрээ авахдаа заавал гэрэл, хогийн төлбөр тооцоо хийсэн дэвтрээ авчирч үзүүл гэсэн аман ухуулга хийж байна. Хишиг хувийн мөнгийг эдгээрээр барьцаалах нь зөв үү?

Д.Нямхүү: -Зөвхөн иргэний үнэмлэх, түүний хуулбар, нэг хувь гэрэл зурагтай л ирнэ. Хороо, хэсгийн дарга нар өөрсдийн хариуцсан ажлаа хөнгөвчлөх гэж тийм зүйл нэхэж байгаа дутагдал цагаан сарын өмнө ч гарсан. Хишиг, хувийн мөнгийг эдгээр зүйлээр барьцаалах ёсгүй.

-Хэвтрийн өвчтэй, гадаад, дотоодод урт хугацааны томилолттой байсан иргэд мөнгөө хэзээ авах вэ?

-Боломжтой үедээ хэзээ ч мөнгөө авч болно. Харин хүү тооцож олгохгүй.

-Иргэний үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулах уу?

-Үгүй. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт гэж байгаа шүү дээ. Зөвхөн иргэний үнэмлэхтэй тулгаж үзээд нотлох барит болгож үлдээж байгаа юм.

-Гадаадад байгаа иргэд итгэмжлэх авахад бараг хишиг хувийн мөнгө шиг хэмжээний төлбөр гарч байгаа гэсэн. Үүнийг яах вэ?

Д.Баярсайхан: -Хуулийн дагуу итгэмжлэх авна. Манайх итгэмжлэхийн үнэд нөлөөлөхгүй. Үүнийг ГХЯ мэднэ.

-70 мянган төгрөг инфляцид нөлөөлөх үү?

Д.Нямхүү: -Энэ бол манай асуудал биш. Засгийн газар, Сангийн яам тооцож гаргасан. Үе шаттай олгож байгаа тул огцом инфляци үүсэхгүй. Харин 1,5 сая төгрөгийг шууд бэлнээр олговол инфляци үүсэх байсан.
  Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ббб 2010-04-15 114.241.141.99

Яах аргагүй тараах арга нь харин одоо их зөв боллоо Үлдсэн хугацаанд 380 мянган төгрөг тараах бол юу байхав Санаа зовох ажил биш Харин нийгмийн даатгал эрүүл мэндийн салбарт оруулж өгч байгааг магтаад баршгүй их ухаалаг алхам боллоо Ингээд төр зайдалж луйвар хийхээ зогсоогоод иймэрхүү бодолтой ухаантай ажил хийгээд байвал юу гэж МАХН АН хоёрыг хараагаад байх билээ Маш их баярлаж байна Монгол хүмүүс гэж ийм л байх ёстой Ганцхан битгий төр зайдалж хулгай хийгээд байгаарай л гэж хүсье

Avatar

s** 2010-04-15 202.179.4.130

s** ** shaasan odo nogoo xaraal idsen zax delgvvrvvdix ni baraa tengert tulna daa muu erguu 76 s**

Avatar

mugi 2010-04-15 202.126.92.7

hishig geh n ch haashaa yum tuimriig nulimj untraahaas yalgaa yu bhav de ard tumend 70han myanga oorsdoo 70 terbum

Avatar

Зочин 2010-04-15 202.180.218.254

Skyteliin Nice uilchilgeenii 91090002 91091010 91096688 aziin dugaaruudiig zarna Utas91096688

Avatar

Enkhee 2010-04-15 202.126.91.30

Unemlehee hulgaid aldsanHulgaich naraa yakh gej bna da

Avatar

unshigch 2010-04-15 202.179.20.157

UIH tae gesen messejiig 155165 ruu ilgeetsgee

Avatar

Зочин 2010-04-15 182.160.38.51

хэрэг болдог нэгэндээ хэрэг болж л байгаа ш дээ Баячуудад бол хэрэггүй л дээ

Avatar

Зочин 2010-04-15 124.158.104.247

SAIXAN ARXIDNAAA XAXAXAXAXA

Avatar

zochin 2010-04-15 202.72.241.251

onigoo

Avatar

Зочин 2010-04-15 124.158.74.139

Цагаан сарын өмнө тараасан бэлэн иөнгөний ачаар Инфляци 10 болсон одоо тарааж эхэлсэн мөнгө Инфляцийг 15-16 хүргэнэ Жирийн ажилчдийн цалин тэр хэмжээгээр үнэгүйдэнэ Засгийн газар энэ бодлогоосоо яагаад татгалзахгүй байнааа

Avatar

ganbaa 2010-04-15 182.160.12.251

xotin zamaa zas

Avatar

ganbaa 2010-04-15 182.160.12.251

xotin zamaa zas

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж