Махатма Гандиг өөд болоход түүний арав гаруйхан эд зүйлс үлдсэн гэдэг. Цаг болоод нүдний шил, шаахай хийгээд аяга. Түүнд үүнээс өөр өмч хөрөнгө, бүр байшин гэж байсангүй.
“Хэн бүхэнд ямар нэгэн эд зүйлстэй болох, тэдгээрийг хэрэглэх шаардлага гарч магадгүй ээ, гэхдээ амьдралын утга учир гэдэг тэдгээрийг хүсэн шунах биш юм шүү” хэмээн тэрээр хэлсэн байдаг.
Ганди хэдий чинээлэг гэр бүлээс гаралтай ч хамгийн энгийн дэг жаягийг амьдралдаа хэвшүүлсэн байв. Цөөн хувцсаар “гоёж”, маш бага иднэ. Бүр бага хоол идэх үүднээс жижигхэн тагштай байв. Мөн угаалга бага үйлдэхийн тулд үргэлж үсээ хусах төдийгүй бусдын өгсөн бэлгийг хүлээн авдаггүй байжээ. Учир нь хүмүүс цуглуулж хураасан эд зүйлсээ хамгаалж, харж хандахад өөрийн бүхий л амьдралаа зориулдаг. Тиймээс эд зүйлсээ багасгах тусам амьдрал улам энгийн болно хэмээн үздэг байжээ.
Гандигийн тухай нэг явган яриа байдаг. “Нэг удаа хувцасныхаа гадуур энгийн даавуу нөмөрсөн Ганди Лондонд очоод Английн хаантай уулзахаар болжээ. Сурвалжлагч түүнээс Та хаантай уулзахад хангалттай сайн хувцаслаагүй гэж бодохгүй байна уу хэмээн асуухад Ганди “Хаан өөртөө болон надад зориулан хангалттай сайн хувцаслачихсан байгаа” гэж хариулсан гэдэг. Ийм л эгэл нэгэн.