Балотелли Английн хатан хаанд үнсүүлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

Балотелли Английн хатан хаанд үнсүүлэхийг хүсэв

Италийн шигшээ багийн “дэггүй” довтлогч Марио Балотелли “Хэрвээ Коста Рикагийн шигшээг хожвол би Английн хатан хаанд үнсүүлмээр байна” гэж твиттер хуудаснаа жиргэжээ.  Италийн шигшээ баг Англи, Уругвай, Коста Рикагийн хамт 2014 оны ДАШТ-ий С буюу хамгийн хүчирхэг хэсэгт багтсан юм. Английн шигшээ баг Итали, Уругвайд хожигдсоноор хэсгээсээ шалгарахгүйд хүрч, хүнд байдалд ороод байгаа юм. Гэхдээ Италийн шигшээ Уругвай, Коста Рикаг хожвол Англид хэсгээсээ шалгарах боломж тохиох магадлалтай юм. Тиймээс зөрүүд, үл ойлгом араншинтай Марио Балотелли Английг шигшээг “тавлан”, ийнхүү тветтир хуудсандаа жиргэжээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж