Дорноговь аймгийн нутгаас ураны 57000 тонны нөөцтэй Зөөвч Овоо, 6000 тонны нөөцтэй Дулаан Уул ордыг Францийн төрийн өмчит Арева группийн Монгол дахь салбар “Арева Монгол” компанийн охин компани “Кожеговь” илрүүлээд байгаа билээ. Энэ нь нөөцөөрөө дэлхийн 20 жилийн ураны нөөцийг хангах хэмжээний томоохон орд юм.
Монгол Улс ирээдүйд уран олборлох зорилгоор сонгосон технологи нь газар дор уусган олборлох (ГДУО) технологи юм. Энэ технологи нь байгаль экологид хамгийн хор багатай гэдэг нь батлагдсан бөгөөд Арева компани Америкт ийм аргаар уран олборлож байсан юм.
Гэтэл сүүлийн үед ураны уурхай гүнийундны ус ашигладаг, уусган олборлох технологиор уран гаргах нь аюултай, тухайн нутагт амьдарч байгаа хүмүүсийнэрүүл мэндэд хортой гэх зэрэг үнэн худал нь мэдэгдэхгүй дэл сул үг мэр сэр гарах болсон. Энэ талаар Арева, Кожеговийн ус, геологи, туршилт, цацрагийн франц экспертүүдээс тодруулахад дараахь мэдээллийг өглөө.
Ундны усанд ямар ч хор нөлөө үзүүлэхгүй
“Говийн бүсэд ундны усны зохицуулалт чухал асуудал юм. Говийн бүсийн уст давхаргууд маш удаан хугацаанд нөхөн сэргээгддэг тул бид болгоомжтой харьцах ёстой.
“Кожеговь”-ийн судалгааны ажил явуулж буй бүсэд өөр хоорондоо хол ба ойр зайтай хэд хэдэн пьезометрийн цооногуудыг байрлуулсан. Үүгээр газрын доорх уст үеүдэд хяналт тавих боломжтой болдог. Тэнд өөр хоорондоо холбоогүй хэд хэдэн уст үеүд байдаг.
Мөн малчид, орон нутгийн иргэд газрын гадаргууд ойр байрлах уст үеэс ундны усаа авч хэрэглэдэг бөгөөд худаг нь газрын гүний усны урсацын урсгалын дээд хэсэгт байдаг. Тэгвэл “Кожеговь” компанийн туршилт хийж байгаа үе нь малчдын ундны усаа авдаг уст үеэс хамаагүй дор байдаг. Мөн ундны усны худгууд ч ураны орд газраас85 метрээр дээшээ байна. Тиймээс усны бохирдлын эрсдэл байхгүй.
Газар дор уусган олборлохтуршилт нь газар дор 100 гаруй метрийн гүнд хийгддэг. Малчдын ундны усны худаг нь ихэвчлэн газар дор 15 метрээс бага гүнд оршдог. Тиймээс малчдын худаг нь уст үеийн гадаргуу буюу ГДУО-ын туршилтын үйл явцад ашигладаг усны түвшинтэй холбоогүй. Ундны усны худаг ба ГДУО-ын туршилтын уст үеийн гадаргууны хооронд шавар, хөрсний олон давхарга бий.
Тиймээс газар дор уусган олборлох технологи нь шаварлаг хөрсийг нэвтэлж, хүн амын ашигладаг гүний усыг бохирдуулах боломжгүй” гэв.
Худгийн усны үеийн уст давхаргаас бусад уст давхаргуудын ус хэтэрхий шорвог тул ундны усны хэрэгцээнд тохиромжгүй аж. Мөн эдгээр уст давхаргуудыг байгаль орчны хяналтын хөтөлбөрт хамруулансудалсан байна.
Уран олборлосноор цацраг идэвхт бодисууд өвчин үүсгэх үү?
“Ураны хайгуул, олборлолтын түвшинд уран нь удамшлын өвчин үүсгэхгүй. Дорноговь аймагт газрын гүнд уусган олборлох технологийн туршилт хийсэн газарт өнөөдрийг хүртэл хийгдсэн хянан ажиглалтын бүх статистик өгөгдөл нь цацрагийн түвшин байгаль орчны түвшинтэй ижил, хэвийн байна гэж үзүүлж байна.
Цацрагийн шарлагаас ямар нэгэн өвчин үүсэхболомж байхгүй. Өөрийн үйл ажиллагаандаа “Арева” групп, “Кожеговь” компани бүх шаардлагатай хяналтыг хийдэг. Энэ нь олон улсад болон Монголд мөрдөж байгаа хууль дүрмийн дагуу явагддаг бөгөөд хяналт шинжилгээний дүн нь бүхий лстандартад нийцдэг. Ажилчдыг зохих хамгааллын хэрэгслээр хангахын тулд ажлын байрны хяналт, шалгалтыг ч байнга хийж байна. Цацраг хамгааллын хувьд “Арева” групп тухайн улс орны хууль дүрэм, олон улсын хамгийн сүүлийн үеийн стандартаар шаардаж байгаагаас илүү хяналт хамгаалал хийдэг. Тухайлбал, Олон улсын Цацрагаас хамгаалах хорооны (ОУЦХХ) 60 дугаар Зөвлөмж ба Евратомын 96/29 дугаар Захирамжаар ураны үйлдвэрлэл явуулж буй газар цацрагийн тун жилийн 50миллизивертбайхаар заасан байдаг. Тэгвэл “Арева” групп өөрийн үйл ажиллагаа явуулж буй газрууддаа цацрагийн тунгийн дээд хязгаарыгжилийн 18 миллизивертбайхаар тогтоосон. Урантай харьцдаг ажилчдад цацраг нөлөөлж байгаа эсэхийг хэмждэг дозиметр ажилтнууддаа зүүлгэж хянахын дээр ажилтнуудаа тогтмол эрүүл мэндийн үзлэгт оруулдаг тогтолцоог нэвтрүүлсэн” гэлээ.
Газар дор уусган олборлох технологи гэж юу вэ?
Газар дор уусган олборлох технологи нь маш бага агуулгатай хүхрийн хүчил бүхий уусгах уусмалыг тодорхой даралтаар газрын гүн рүү тусгай худгаар шахан оруулна. Тухайн уусмал эрдэсжсэн бүсээр дамжин өнгөрсний дараа урантай шингэнийг үйлдвэрлэлийн худгаар газрын гадарга дээр байрлах боловсруулах байгууламж руу соруулан авна. Соруулж авсан шингэнээ ион солилцооны давирхай бүхий бэхжүүлэх хэсгээр дамжуулан уран олборлоно. Уранаа алдсан үйлдвэрлэлийн уусмалыг дахин хүчжүүлж, орд руу дахин шахаж, соруулан авч ашиглана. Газар доорхи уг битүү эргэлтэн дэх үйл явцыг гүйцэтгэхдээ шахсан даралт болон соруулсан ундарга хоёрыг тэнцвэртэй байлгадаг.
Энэ аргыг шүүмжилсэн нэгэн “газрын гүнд хүхрийн хүчил нь ураны задралын гурав дахь элемент болох радитай урвалд орж радийн сульфат гэдэг уусдаггүй нэгдэл үүсгэж, шаварт үлддэг” гэж ярьсан нь хэвлэлд нийтлэгдсэн байна. Үүнийг хэр бодитой болох талаар тодрууллаа. Энэхүү технологийн олон улсын эксперт үүнийг ташаа ойлголт гээд дараахь тайлбарыг өглөө: “Газар дор уусган олборлох технологиор ради үүслээ ч байгалийн радийн хэмжээ нь радийн сульфатыг үүсгэхэд хангалтгүй юм. Цаашид ради нь барийн сульфаттай хамт тунаж болно. Тунасан ч гэсэн ради нь усан дотор байж чадахгүй. Ради ураны хүдрийн биетийн дотор үлдэнэ, тиймээс радийн сульфат үүсэхгүй, үүсээгүй радийн сульфат шаварт үлдэх үндэслэлгүй” гэлээ.
Хүхрийн хүчлийн тухайд хүхрийн хүчлийн зарим хэсэг газар дор үлдэж болно. Гэсэн хэдий ч тэр хүчил нь уух боломжгүй уран агуулсан уст үеийн устай холилдсон байдаг бөгөөд хүдрийн биет дотор хязгаарлагдсан байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам газар дор уусган олборлолт хийгээд дууссан уурхайн гүнд энэхүү хүхрийн хүчлийн маш бага хэмжээ нь байгалийн замаар буурдаг”гэв.
“Энэ технологийн үлдэгдэл шаврыг ил цөөрөмд хийж ууршуулахад ради болон түүний задралын элемент болох цацраг идэвхт радон, полони салхиар тархаж байгаль орчныг бохирдуулдаг” гэсэн шүүмжлэл гарсан.Олон улсын мэргэжлийн эксперт үүнийг мөн л ташаа ойлголт гэв. Тэрбээр: “Ради ураны орд дотроо л шингэдэг. Ураны хүдрийн биет дотор байгаа ураны хэмжээ нь полони үүсгэхэд хангалтгүй юм. Үүсгэсэн ч тэр нь ураны хүдрийн биет дотор үлдэнэ. Ураны олборлолтоос химийн бодис агаарт дэгддэггүй. Олборлолт нь газар дор 100 гаруй метрийн гүнд явагддаг тул химийн бодис газрын гадаргуу дээр гардаггүй. Мөн шавар ууршдаггүй.Тиймээс химийн бодисууд агаарт дэгдэхгүй, салхиар тархахгүй, байгаль орчныг бохирдуулахгүй” гэв.
Ураныг гаргах хүртэл үйл явц аюултай юу?
Ураныордуудад байгаа байгаль дээрхи ураны агуулга бага. Олборлолтонд сонгосон ирээдүйн үйл ажиллагаа нь газрын гүнд хаалттай эргэлтэнд явагддаггазар дор уусган олборлох технологи аж. Тиймээс, газраас ураныг гаргах үйл явцын үед ажилчид байгалийн урантай ямар ч байдлаар харьцахгүй юм байна.
Манайд олборлох гэж буй ураны шар нунтаг гаргахад аюултай юу?Үүнд “Арева”-гийнхан дараахь хариуг өгч байна. “Арева” групп өөрийн бүх ажилчдаа хариуцдаг. “Арева”-гийн ажиллаж буй тухайн улс орны хууль, журам сул байсан ч өөрийн уурхай болон уурхайгаас гадуур “Арева” нь олон улсын хамгийн хатуу стандартыг мөрдөж хэрэгжүүлдэг. Жишээ нь, цацрагаас хамгаалах хамгийн нарийн стандартаар нэмэлт тун (өөрөөр хэлбэл, байгалийн цацрагийн түвшин дээр тухайн уул уурхайн үйл ажиллагаанаас нэмж авах цацрагийн тун хэмжээ) нь олон нийтийн хувьд 1 миллизиверт, ажилчдын хувьд 20 миллизивертээс хэтрэхгүй байх ёстой гэсэн дүрмийг “Арева” групп ямар ч талбай, нөхцөл байдал, эсвэл аль улс оронд байгаагаас үл хамааран, чанд сахидаг. Тиймээс шар нунтгийг гаргах эсвэл савлахад цацраг идэвхтэй холбогдсон ямар ч аюул байхгүй.
Монгол Улсын тухайд олон улсын гэрээ, конвенциуд, Олон Улсын Цөмийн Энергийн Агентлаг, Европын Холбооны дүрмүүд, Франц, Монгол Улсын хуулиуд, уран олборлолтын салбартай холбогдсон Франц, Монгол Улсын төрийн байгууллагуудын гаргасан журмуудын дагуу байгаль орчны хатуу мониторинг хяналтын дор “Кожеговь” компани нь хайгуулын үйл ажиллагаа, газар дор уусган олборлох туршилтаа гүйцэтгэсэн, цаашид ч дээрхи дүрэм журмыг хатуу мөрдөж ажиллана” гэлээ.
“Арева” групп нь АНУ, Их Британи, Австрали, Канад, Швед, Голланд, Саудын Араб, Сингапур, Орос, Хятад, Өмнөд Африк зэрэг дэлхийн 30 оронд үйл ажиллагаа явуулдаг. Манай улсын хувьд зөвхөн Дорноговь, Сүхбаатар аймагт ураны хайгуулын лиценз эзэмшиж байна.
Д.ОДОН