Гурав дахь удаагаа огцруулах асуудлыг тавина гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Гурав дахь удаагаа огцруулах асуудлыг тавина гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ширүүхэн мэтгэлцээн дунд өрнөж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд сайд Д.Зоригтыг хамгаалсан байр суурийг асуулт тавих бүрийдээ түлхүү илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Тлейхан, С.Бямбацогт нар “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд ганц Д.Зоригт сайд гарын үсэг зураагүй, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар хамтдаа зурж, баталгаажуулсан. Хөрөнгө оруулагч талтай мөн хамтдаа гэрээ хэлэлцэл хийж байсан. Тэгэхэд ганц сайд Д.Зоригтыг сугалж аван, огцруулах асуудлыг хоёр дахь удаагаа оруулж ирсэн нь улстөрийн шалтгаантай юм биш үү” хэмээн мэдэгдээд авлаа. Мөн хийж бүтээснийг нь хэтэрхий харлуулж байна, Оюутолгой, Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсан. Батлагдсан хуулийн хүрээнд сайд Д.Зоригт  ажиллаж байхад огцруулах тухай хөндөөд  байх нь үндэслэлгүй” гэлээ.  Үүнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бухимдаж,  “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан гурван сайдыг гурвууланг нь огцруулах асуудлыг гурав дахь удаагаа оруулж ирнэ” хэмээн мэдэгдээд авлаа. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж