Сүхбаатар дүүргээс 2014 оны тавдугаар сард 15, 17, 18 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулж, хог тээврийн хуваарийг хэлэлцүүлж батлуулсан билээ.
Тус дүүргийнхэн иргэдээр хэлэлцүүлж баталсан хог тээврийн хуваарийг хэвлүүлж, айл өрхөд тараахад бэлэн болсон бөгөөд хуваарийг 2014 оны долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх аж.
"Хог тээврийн хуваарийг гаргаж, дагаж мөрдснөөр иргэд хог хаягдлаа тогтсон өдөрт ачуулж хэвших, ил задгай хууль бус хог хаягдал багасах, хороо, иргэд, хог тээвэрлэгч байгуулагын уялдаа холбоо сайжирч иргэдийн эрүүл цэвэр орчин амьдрах нөхцөл бүрдэнэ. Хог тээврийн хуваарь мөрдөн ажиллах тал дээр дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Хороодын Засаг даргын ажлын алба, төрийн бус байгууллагууд хяналт тавьж ажиллана" гэж Сүхбаатар дүүргээс мэдээллээ.
Эх сурвалж: www.zasag.mn