Мэргэжлийн ур чадварын улсын аваргад Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 37 дугаар ангийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ.
Гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд, олон нийтэд сурталчилах, энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Гал унтраах техникийн олон төрөлт спортын хороотой хамтран Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах 19 дэхь удаагийн тэмцээнийг 2014 оны 06 дугаарсарын 14-16-ны өдрүүдэд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дахь спорт цогцолборт амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн болон Хууль сахиулахын их сургууль, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалах албаны нийт 20 багийн 160 гаруй тамирчид 5 төрлийн тэмцээнд оролцож өрсөлдсөнөөс
“Довтолгооны шат”-ны тэмцээнд Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 16 дугаар ангийн тамирчин С.Лхагвасүрэн 15.59 секундын амжилтаар 1 дүгээр байр, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 36 дугаар ангийн тамирчин Д.Алтансүх 16.17 секундын амжилтаар 2 дугаар байр, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 37 дугаар ангийн тамирчин Н.Ганбаяр 16.49 секундын амжилтаар 3 дугаар байр,
“Саадтай 100 метр”-ын тэмцээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн тамирчин У.Ууганбаяр 18.00 секундын амжилтаар 1 дүгээр байр, Хууль сахиулах Их сургуулийн тамирчин О.Батсайхан 21.84 секундын амжилтаар 2 дугаар байр, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 56 дугаар ангийн тамирчин Я.Энхбаяр 23.82 секундын амжилтаар 3 дугаар байр,
“Гурав сунадаг шат”-ны тэмцээнд Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалах албаны Б.Батхуяг, У.Ууганбаатар нар 13.94 секундын амжилтаар 1 дүгээр байр, Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 24 дүгээр ангийн тамирчин Э.Энхбат, Б.Алтансүх нар 13.97 секундын амжилтаар 2 дугаар байр, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 36 дугаар ангийн тамирчин С.Даваатөгс, Ж.Эрдэнэдэлгэр нар 14.33 секундын амжилтаар 3 дугаар байр,
“Байлдааны тархалт”-ын тэмцээнд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 36 дугаар ангийн тамирчин Д.Болдбаатар, Ж.Эрдэнэдэлгэр, Б.Цогбадрах, О.Мөнхтунгалаг, Б.Мөнхболд, Д.Алтансүх, С.Даваатөгс нар 33.76 секундын амжилтаар 1 дүгээр байр, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалах албаны тамирчин Д.Гансүрэн, Ц.Сайнбилэг, У.Ууганбаатар, Н.Пүрэвдаш, О.Ууганнаран, Д.Баярзориг, Б.Батхуяг нар 37.05 секундын амжилтаар 2 дугаар байр, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 18 дугаар ангийн тамирчин Б.Батбаяр, М.Хүрэлбаатар, Б.Эрдэнэбилэг, Ж.Мөнхбаяр, Э.Хурцгэрэл, Б.Бямба-Очир, Г.Заяабаяр нар 37.78 секундын амжилтаар 3 дугаар байр,
“4х100 метрийн буухиа”-ын тэмцээнд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 36 дугаар ангийн тамирчин Д.Болдбаатар, Ж.Эрдэнэдэлгэр, Б.Цогбадрах, М.Мөнхсайхан нар 1.03.75 секундын амжилтаар 1 дүгээр байр, Хууль сахиулахын их сургуулийн тамирчин О.Батсайхан, Б.Буянбат, С.Энх-Эрдэнэ, Б.Эрдэнсайхан нар 1.04.61 секундын амжилтаар 2 дугаар байр, Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 24 дүгээр ангийн тамирчин Т.Төмөрхуяг, Д.Бадамсамбуу, Э.Энхбат, Л.Нямдаваа нар 1.05.20 секундын амжилтаар 3 дугаар байр,
“Хоёр төрөлт”-ын тэмцээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 18 дугаар ангийн тамирчин Ж.Мөнхбаяр 32.79 секундын амжилтаар 1 дүгээр байр, мөн газрын Аврах гал унтраах 10 дугаар ангийн тамирчин Д.Ганзориг 33.33 секундын амжилтаар 2 дугаар байр, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 36 дугаар ангийн тамирчин Д.Алтансүх 33.34 секундын амжилтаар 3 дугаар байр тус эзлэж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Багийн нийлбэр дүнгээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 36 дугаар ангийн баг тамирчид 11 оноогоор 1 дүгээр байр эзлэн цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 16 дугаар ангийн баг тамирчид 24 оноогоор 2 дугаар байр эзлэн мөнгөн медаль, өргөмжлөл мөнгөн шагнал, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 37 дугаар ангийн баг тамирчид 33 оноогоор 3 дугаар байр эзлэн хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Эх сурвалж: http://nema.gov.mn