Д.Зоригттой холбоотой асуулт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Д.Зоригттой холбоотой асуулт үргэлжилж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн авч хэлэлцэж байна. Гэхдээ гишүүдийн зарим асуулт  Ерөнхий сайд С.Батболдод хандан хаяглагдлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ерөнхий сайдад хандан Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал хэзээ цэгцэрч, нэгмөр болох тухай лавлалаа. Мөн Улаанбаатар хотын иргэд нэг тонн нүрсийг 90000-100000 төгрөгийн үнэтэйгээр худалдан авдаг бол Тавантолгойн нүүрсийг түүнээс хоёр дахин хямдхан үнээр экспортолж буй нь юутай холбоотой вэ гэв. Ерөнхий сайд С.Батболд “Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээр үргэлжилж байна, амаргүй байгаа. УИХ-ын гишүүдийн шахаж шаардсаны дагуу гэрээнд хэд, хэдэн өөрчлөлт оруулахаар болж, тохиролцсон хөрөнгө оруулагч талтай. Гэхдээ Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор Монголын тал эрчим хүч, усны асуудлыг хариуцах үүрэг хүлээсэн авч, түүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байгаа. Ойрын хугацаанд энэ асуудлыг нэгмөр шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ. Нүүрсний үнийн тухайд Д.Зоригт сайд тайлбар хийлээ.
Тавантолгойн уурхайгаас гарч байгаа нүүрс нэг тонн нь 60-80 ам.долларын үнэтэй бол хил хүрээд 110.ам доллараар үнэлэгддэг байна. Харин Багануурын уурхайгаас-Улаанбаатар хотод төмөр замаар тээвэрлэгдэн ирдэг нүүрсний үнэ нэг тонн нь 40 мянган төгрөгийн үнэтэй аж. Гэвч Улаанбаатар хотын иргэдийн дийлэнх хэсгийнх нь хэрэглэдэг нүүрс Налайхын уурхайгаас нийлүүлэгддэг. Тэнд гол төлөв хувиараа нүүрс олборлогчид гар аргаар нүүрс олборлож, нийслэлийнхэнд нийлүүлж ирсэн учраас нэг ёсны зах зээлийнхээ үнээр зохицуулагдаж иржээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж