Т.Баясгалангийн кино бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Т.Баясгалангийн кино бэлэн болжээ

Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан урлагийн карьертаа хөрөнгө оруулалт
хийн дэлгэцийн шинэхэн бүтээлээ өлгийдөн авахад бэлэн болжээ. “Хонх”
хамтлагийн  дуулснаар олны хүртээл болсон “Рашаантын 18” дуугаар кино
бүтээжээ. Эл кино нь инээдмийн төрлийн боловч уянгын талдаа илүү ойр
байх гэнэ. “Рашаантын 18” киноны гол дүрд “Хэцүү анги”, “Гоёлын
даашинз”, “Помогите нам” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглож олны
танил болсон жүжигчин Б.Навчаа, “Х-Түц” хамтлагийн жүжигчин Д.Баттөмөр,
УДЭТ-ын залуу жүжигчин А.Ганчимэг нар тогложээ.

Тус киноны гол
дүрийн жүжигчин Б.Навчаа “Киноны нэрийн тухайд “Рашаантын 18” гэхээр
ардчилалтай хольж ойлгож болохгүй, зөвхөн эл дууг одоо цагт хөрвүүлбэл
ерөөсөө л Монголын “Ромео Жулльета” байсан учраас ийнхүү нэрийдсэн” 
гэв. 

Кино багынхан зураг авалт, эвлүүлгийн ажлаа хэдийнээ дуусч
мэргэжлийн хүмүүст танилцуулж, “сүүлийн үеийн монгол кинонуудаас
хамгийн сайн нь” нь гэсэн үнэлэлт дүгнэлт авчихаад байгаа аж. Тэд
“Рашаантын 18” киноныхоо нээлтийг энэ сарын сүүлээр хийхээр төлөвлөжээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж