С.Батболд сайдаа хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

С.Батболд сайдаа хамгаалж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, сайд Д.Зоригтыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд уг асуудлаар Засгийн газрын танхимын тэргүүнийг нэлээд байцааж, асуултаар дарж байна.
Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл тойрсон маргаан Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хариуцлагын асуудлыг хөндөөд багагүй хугацаа өнгөрч байгаа. Түүнийг огцруулах эсэх асуудлыг УИХ хоёр дахь удаагаа ийн хэлэлцэж буй юм. Өмнө нь энэ оны нэгдүгээр сард уг асуудлыг хэлэлцэж “огцруулах шаардлагагүй” гэж олонхиор шийдвэрлэсэн. Д.Зоригтыг огцруулах саналыг гаргаад буй нэр бүхий гишүүдийн үндэслэлд энэ хугацаанд зарчмын өөрчлөлт ороогүй гэхэд болно.

З.Оргил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж