Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Висенте дел Боске “2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д маш сайн бэлдсэн” гэлээ.
2008 оноос хойш хөлбөмбөгийн ногоон талбайг ноёлсон Испанийн шигшээ 2014 оны ДАШТ-ий хэсгийн шатнаас хасагдаж, эх орондоо ганзага хоосон буцахаар боллоо. Испаничууд ДАШТ-ий нээлтийн тоглолтдоо Нидерландад 5:1-ийн харьцаатай “бут ниргүүлсэн” нь хүнд цохилт болсон гэдгийг Висенте дел Боске ярьжээ. Тэрээр,
-Бид Чилитэй муу тоглосон нь ДАШТ-д баяртай гэж хэлэх гол шалтгаан боллоо. Би шигшээ багаа маш сайн бэлдсэн. Багийн дотоод уур амьсгал ч сайн байсан. Гэвч Нидерландад 5:1-ийн харьцаатай хожигдсон баг маань сэргэсэнгүй гэжээ. ДАШТ-ий дараа Висенте дел Боскегийн шигшээ багийг үргэлжлүүлэн дасгалжуулах эсэх асуудал яригдах нь тодорхой боллоо.
Испанийн шигшээ баг 2008 оны Европийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бүрэлдэхүүнээ найман жилийн дараах 2014 оны ДАШТ-д өөрчлөөгүй. Мөн Испанийн хөлбөмбөгчдийн амжилтдаа хэт ханасан байдал нь ийнхүү хожигдолд хүргэсэн гэдгийг Европийн томоохон спортын сайтууд бичиж байна.
Испанийн шигшээ баг 2008, 2012 онд Европийн аварга, 2010 онд дэлхийн аварга болсон юм.
Б.БИЛЭГ