Фото: AP Photo/Andy Wong
Өмнөд Хятадын Шаньдун мужийн шүүх мансууруулах бодис хулгайгаар оруулж ирсэн хэргээр долоон хүнд цаазын ял сонсголоо. Өөр долоон хүнийг мөн 16 сараас 15 жил хүртэл хорих ялаар шийтгэжээ.
Хагас жилийн хугацаанд Хятадад 11,000 хар тамхины наймаачин баривчлагджээ. Хятадын хуулиар бол 50 граммаас дээш хүчтэй мансууруулагч сэжигтнээс илэрсэн бол түүнийг цаазаар авах ялтай. Өмнө нь Хятадад хар тамхи зөөсөн гадаадын Япон, Британи, Нигери иргэдийг нэг биш удаа цаазаар авч байжээ. Өнгөрсөн онд хар тамхитай тэмцэх зуу хоногийн кампанит ажлын үеэр 18,2 тонн мансууруулах бодис хурааж, 63 мянган сэжигтнийг барьсан бөгөөд баривчилгааны үеэр найман цагдаа амь үрэгдэж, 18 цагдаа шархадсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР