Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцэн эхэллээ. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулсан бөгөөд “Олон улсын судалгаагаар төсвийн ил тод байдал суларсан мэдээлэл байна. Төсвийн зарцуулалттай холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байлгаж олон нийтийн хяналтанд оруулснаар татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад чухал нөлөөтэй. Төслийн талаар өмнө УИХ дээр яригдсан гишүүдийн үнэтэй саналуудыг тусгасан. Төсвийг үр ашиггүй захиран зарцуулах нь багасах зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төсөл юм” хэмээн танилцуулсан юм. Уг хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд олонхийн саналаар чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнийг байнгын хороог төлөөлж Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн бөгөөд асуулт шүүмж эхэлсэн байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж